Ямаха брэндийн мотоциклийн азтанууд тодорчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-05-24 15:17:20

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Юнител компаниас зөвхөн Сэлэнгэ аймгийн хэрэглэгчдэд зориулан явуулж байгаа “Супер бэлэгтэй урамшуулал”-т аяны хоёр дахь шатны азтанууд Ямаха брэндийн мотоциклийн эзэд байлаа.

Тус компанийн зүгээс зөвхөн Сэлэнгэ аймгийн хэрэглэгчиддээ зориулан явуулж байгаа энэхүү супер бэлэгтэй урамшуулалт үйлчилгээг гурван үе шаттай явуулж байгаа юм. Нэгдүгээр үе шатны азтан болох гар утасны эзэд өнгөрсөн 4-р сарын 27-ны өдөр тодорсон. Харин энэ удаа хоёр дахь шатны азтан болох гурван ширхэг Ямаха брэндийн мотоциклийн эзэд энэ сарын 12-ны өдөр тодорч, шагналаа аймгийн төв Сүхбаатар хотноо гардан авчээ.

Эдгээр азтан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн Б.Тунгалаг, Зүүнбүрэн сумын иргэн Г.Ган-Эрдэнэ, Баянгол сумын иргэн Ш.Батзориг нар байлаа. Азтан Б.Тунгалаг, Г.Ган-Эрдэнэ нарын хувьд Юнителийн хэрэглэгч болоод ердөө 4-5 сар болж байгаа бол Баянгол сумын иргэн Ш.Батзориг энэ дугаараа олон жил барьж байгаа гэлээ. Тэд азтан болсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлээд үнэн шударга явуулдаг энэхүү сугалаанд оролцож, байнга хэрэглэгчээ баярлуулж, тэднийг дээдэлсэн үйлчилгээг үзүүлж байдагт нь талархлаа илэрхийллээ. 

Сэлэнгэ аймгийн Юнителийн хэрэглэгчдийн дунд гурван үе шаттай явуулж байгаа супер бэлэгтэй урамшууллын сүүлийн тохирол “Тоёото приус-30” маркийн автомашин байгаа. Энэхүү машины азтаны шагналын тохирол ирэх сарын 2-ны өдөр болох гэнэ. Хэрэглэгч та гурван үе шаттай явуулж байгаа энэхүү супер бэлэгтэй урамшуулалд оролцохыг хүсвэл Юнителийн шинэ хэрэглэгч болох, эсвэл утсаа нэгжээр цэнэглэх, мөн дараа төлбөрт хэрэглэгчид төлбөрөө төлөх, сим картаа цэнэглэсэн зэрэг үйлчилгээг тус компаниас авсан байх ёстой юм байна. Сугалаанд оролцох хүсэлтэй иргэд энэ сарын 30-ны өдөр хүртэл Сүхбаатар сумын төв “Партизаны” талбай дээр байрлан ажиллаж буй Юнителийн салбараас үйлчилгээгээ авах ажээ. 

Холбоотой мэдээ