Айдахо муж улсын амьтны хүрээлэнд монгол тэмээ ботголжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ВАШИНГТОН. /Еast Idaho News/. АНУ-ын
Айдахо муж улсын “Idaho Falls” амьтны хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт хоёр бөхтэй тэмээ ботголжээ. Уг амьтны
хүрээлэнгийн хоёр монгол тэмээ гурав дахь төлөө хүлээн авч буй нь энэ ажээ.
Төллөөд удаагүй
ботгонд нэр хараахан өгөөгүй байгаа бөгөөд амьтны хүрээлэнгийн ажилтнууд түүнд ямар
нэр өгөхийг олон нийтээс асуусан байна. “Idaho Falls” амьтны хүрээлэнгийнхэн шинээр төллөсөн амьтаддаа
уугуул нутгийнх нь нэрийг өгөхийг эрмэлздэг байна.
Ботгоны эцгийг “Gobi”, эхийг “Zasu” гэдэг бөгөөд түүний нэрийг ирэх долоо хоногт өгөх
ажээ. Та энд дарж өөрийн хүссэн нэрээ санал болгох боломжтой.