Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтыг 10 газар явуулж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-05-24 23:18:28

Увс /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтыг үнэ төлбөргүйгээр анх удаа явуулж байна.

Үндсэндээ 10-12 сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч, хаалгач гэсэн мэргэжлээр орон нутгийн иргэдэд мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтыг Улаанбаатар хот, 21 аймагт зохион байгуулж байгаа аж.

Сургалтыг өнөөдрөөс Увс аймагт чиглэл, чиглэлээр 10 өөр газарт нэгэн зэрэг явуулж байна. Сургалтад хамрагдсан иргэдийн хувьд мэргэшсэн чиглэлийн дагуу сертификаттай төгсөх бөгөөд орон нутгийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй амралт, жуулчны бааз, тур оператор компаниудад ажиллах боломжтой болж шаардлагатай хүний нөөцийн жагсаалтад бүртгэгдэх юм байна.

Холбоотой мэдээ