“Усан спортын төв” зургаадугаар сард ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт ганцхан усан спортын төв бий. Тус төвийг 2009 онд барьж ашиглалтад оруулсан боловч 2013 онд үйл ажиллагаа нь зогссон байдаг.
Тэгвэл энэ онд Ховд аймгийн Онцгой байдлын газрын харьяа
“Усан спортын төв” болгож, ОБЕГ, орон нутгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар засаж
тохижуулахаар болжээ. Одоогийн
байдлаар засвар, тохижилтын ажил эхэлсэн бөгөөд зургаадугаар
сарын 15 гэхэд дуусгаж, дахин ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Цаашид усан спортын
төвийн дарга, эмч, багш арга зүйч, үйлчлэгч, слесарь гэсэн 8 орон тоотойгоор ажиллах юм.
Энэхүү усан спортын
төв ашиглалтад орсноор иргэд, хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон
өнгөрүүлэх, эрүүл мэнддээ анхаарах боломж бүрдэнэ.