Сүмбэр сумын 200 хүүхэд сүрьеэгийн халдвартай нь тогтоогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-27 15:03:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардсан жагсаал өнөөдөр мөн ЭМЯ-ны гадна талбайд боллоо.


Жагсаалд ТББ-ууд болон сүрьеэгийн халдвар тархсан Төв аймгийн Сүмбэр сумын иргэд оролцов. Жагсагчид Эрүүл мэндийн сайд мэргэжлийн бус хүн учир сүрьеэгийн асуудалтай дорвитой тэмцэж чадахгүй байна. Мөн тус суманд сүрьеэгээр өвчилсөн иргэдийн тоог нуун дарагдуулж тахлын хэмжээнд хүрснийг тархалт гэж мэдээлсэн хэмээн салбарын сайдыг огцрохыг шаардав.  

Тус сумын иргэн Б.Бямбажаргал, Сумын сургуулийн 300 гаруй сурагчаас 200 нь сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдсон. Цаг тухайд нь үзлэг оношилгоонд хамруулж байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Тогтмол үзлэг оношилгоо зохион байгуулдаггүй, 2019 оны эхээр гэнэт л аймгаас эмч нар ирээд сургууль дээр оношилгоо хийхэд халдвар тархсаныг мэдсэн”  гэв.

Төв аймгийн багш нарын төлөөлөл Д.Болорцэцэг хэлэхдээ, “Миний хувьд, халдвар авснаа мэдсэн даруйдаа ажлаасаа чөлөөлөгдсөн. Ард түмэн гадуур сүрьеэгийн халдвар их дэгдэж байгааг ойлгох хэрэгтэй. Энэ бол хэнд ч тохиолдож болох өвчин. Багш хүүхдээс өвчин авахыг ч үгүйсгэхгүй. Гэтэл багш тараачихсан юм шиг нийгэмд буруу ойлголт өгч байгаад эмзэглэж байна” гэсэн юм.

М.Батчимэг

Гэрэл зургийг Н.Батбаяр





Холбоотой мэдээ