А.Нацагдорж: Ирвэс, хүн хоёрын хооронд үл ойлголцох байдал үүсэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-01 17:22:27

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Алтайн салбар уулсын дунд “Алтайн эзэн” гэх ирвэстэй айлсан амьдардаг малчдын нэг бол Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн малчин А.Нацагдорж юм. Түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа. 

Эднийх жил бүр Зүүн өвөр, Бумбатын нуруу, Яргайт гэх газар нутагладаг. 


-Энэ нутагт  ирвэс нэлээд бий. Сүүлийн жилүүдэд ирвэс мал барих болжээ. Энэ талаар малчин таны бодол...?

-Сүүлийн хоёр жилд ирвэс, чоно  20-30 орчим сарлагийн тугал идсэн. 1990 оноос өмнө Буйлаастын эхэн гэдэг газарт хүний хөл хүрэхгүйирвэс зөвхөн янгир барьдаг байсан бол одоо мал руу дайрдаг болсон. Ирвэс манай хоёр унагатай гүүний нэг даагыг идсэн. Шарга даагаа амьд авч үлдээд одоо торонд тэжээж байна. Сарлагийн найман бяруутай байсан дөрвийг нь ирвэс зооглосон. Бог мал байнгын хариулгатай учир гайгүй, бод малаа эзэнгүй орхиод араас нь явж амжихгүй болохоор ирвэс барьж байна. Малчин бид ууландаа ирвэстэй хамт амьдрах нь гарцаагүй. Одоо бэлчээр нутаг хумигдан байгалийн тэнцвэрт байдал алдагдаж ирвэс, хүн хоёрын хооронд үл ойлголцох байдал үүсэж байна. Малчид бид малаа өөд татаж амьдрал ахуйгаа авч үлдмээр байдаг. Буйлаастын ам гэх газар өгсөөд уулын  үе бүрээр ирвэс нутагладаг. Тэнд 1000 гаруй малтай нэг малчин очоод буучихсан. Тэр их мал ирвэсний амьдрах орчинг булаагаад байна. 1000 малтай малчин  ирвэсний бэлчээр нутгийг  чөлөөлөх хэрэгтэй байна. 

-Малчин хүн ирвэснээс малаа яаж хамгаалбал зохистой вэ?

-Одоо зарим малчин малын буян гэж байгаль, мал хоёроо хайрлан хамгаалахын оронд “банкны мал“ хариулж байна гэж хэлдэг болсон. Би өөрийн хүчээр байгаа нөхцөл байдалтай зохицож амьдаръя, ирвэсний амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор малын тоог цөөрүүлье, хэт олон мал ирвэсний бэлчээр, идэш тэжээл булааж байна уу даа гэж боддогБи хонио хариулж яваад ирвэс янгир идэж байгааг харсан. Одоо цагийн ирвэс маш өлсгөлөн болсон. Энэ нь өвс идэш тэжээл ховордсонтой холбоотой. Цаг агаар таахад хэцүү болсон учраас сайн бодож шийдвэр гаргадаг. Малаа торлож хаших, бэлчээр хуваарьтай ашиглах гэх зэргээр өөрийн зүгээс тэмцэж л байна.

Холбоотой мэдээ