Улаан малгайт жүжгийг үнэ төлбөргүй тоглоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр “Улаан малгайт” хүүхдийн таягт жүжгийг үнэ төлбөргүй тоглоно.
Мөн энэ үеэр Нийтийн номын сан хүүхдийн номын үзэсгэлэн, Орон нутаг судлах музей фото үзмэр гаргаж хүүхдийн хүсэл мөрөөдөл, гоо зүй, танин мэдэхүй, хүмүүжилд нийцсэн цогц үйлчилгээг хүргэх аж.
Хүүхдүүдийг урлагаар дамжуулан номтой нөхөрлүүлэх, уг жүжгийн дүрүүдээс олон зүйлийг олж таних, хүүхэд
багачуудын хүсэл мөрөөдлийх нь онцлогт тохируулан ёс суртахууны хүмүүжил олгох ач
холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.