Цагдаагийн алба хаагчид урлагийн авьяастнуудаа тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-31 15:49:39

Архангай /МОНЦАМЭ/. Хангайн бүсийн Цагдаагийн газруудын аварга шалгаруулах урлагийн наадмыг Архангай аймагт энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа. 

Урлагийн наадам Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн урлагийн авьяасыг тодруулах зорилгоор II шатны шалгаруулалтыг ийнхүү зохион байгуулжээ.

Цагдаагийн алба хаагчид болон гэр бүлийн хүмүүсийн дунд болсон уг наадам урлагийн зургаан төрлөөр болсон ба багийн нийлбэр дүнгээр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар тэргүүн байр, Архангай аймаг дахь Цагдаагийн газар дэд байр, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар гутгаар байрыг тус тус эзэллээ. 

Холбоотой мэдээ