Канад олон улсын цэргийн сургуульд нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-31 14:18:55

ОТТАВА. /TASS/. АНУ-ын удирдлага дор Карибын сав газарт энэ сарын 30-наас ирэх сарын 21-ний хугацаанд болох “Tradewinds 2019” олон улсын цэргийн сургуульд Канадын цэргийн албан хаагчид оролцоно хэмээн Канадын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.


Энэ сургууль Доминиаканы Бүгд Найрамдах улс, Сент-Винсент ба Гренадин улсын дүүрэгт болох аж. Энэхүү сургуульд Канадын “HMCS Goose Bay” эргүүлийн хөлөг онгоц болон цэргийн албан хаагчид оролцох аж.


35 дахь удаагаа явуулж буй уг цэргийн сургуульд энэ жил Канад, Их Британи, Нидерланд, Мексик, АНУ, Франц, Карибын сав газрын орнууд зэрэг нийт 22 улс оролцож байгаа аж.


“Хэцүү  нөхцөлд ажиллах, байгалийн гамшиг тохиолдох үеэр даруй арга хэмжээ авах хамтын чадавхийг дээшлүүлэх зорилгоор Карибын сав газарт түншүүд болон холбоотнуудтайгаа хамт энэхүү сургуульд оролцоно гэдэг Канадын Зэвсэгт Хүчний хувьд нэр төрийн хэрэг юм” хэмээн Канадын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Майк Руло мэдэгджээ. 

Холбоотой мэдээ