Аймгийн Засаг дарга бүтэн өнчин хүүхдүүдийн хадгаламжид хуримтлал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-02 23:14:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг дарга, аймгийн Хүүхдийн зөвлөлийн дарга С.Гансэлэм гурав дахь жилдээ бүтэн өнчин хүүхдүүдийн хадгаламжид хуримтлал хийлээ.

Тодруулбал, тус аймгийн Засаг дарга С.Гансэлэмийн санаачилгаар 2017 оноос эхлэн бүтэн ѳнчин хүүхдийг мѳнгѳн хадгаламжтай болгох зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах ѳдрийг тохиолдуулан хүүхэд тус бүрт 100,000 тѳгрѳгийн хадгаламжийн дэвтэр нээж гардуулдаг уламжлалтай болсон билээ. 

Тус арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаа 46 хүүхэд хамрагдлаа. Цаашид жил бүр хүүхдийн баяраар зуун мянган төгрөгөөр баяжуулж байх бөгөөд ерөнхий боловсролын сургууль төгсөж 18 нас хүртэл нь үргэлжлэх юм байна. Мөн бүтэн ѳнчин 14 хүүхдэд нэр бүхий байгууллагын дарга, мэргэжилтнүүд бэлэг гардуулав.


Холбоотой мэдээ