Ургамлын хаан хунчирыг тариална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-06-04 11:12:56

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын хоёрдугаар багийн ногоочин иргэд хашаандаа хунчир тарихаар болжээ. 

"Хонгор арал" ХХК-ийн захирал С.Намнансүрэн тус иргэдэд хунчир тариалахын ашиг тус, хэрхэн яаж тариалах, цаашлаад энэхүү шидэт ургамлаар өрхийн орлогоо яаж нэмэгдүүлэх талаар үнэтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Хунчир нь улаан номонд бичигдсэн ургамал бөгөөд монголчууд 900-гаад жилийн өмнөөс элдэв өвчинг илааршуулахад хэрэглэж ирсэн хаан ургамал юм.

Ийнхүү хоёрдугаар багийн хашаандаа ногоо тарьдаг өрхүүд хунчир тарихаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Холбоотой мэдээ