“Apple” үйлдлийн системийнхээ шинэчилсэн хувилбарыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-06-04 11:50:17

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Америкийн “Apple” компани “iPhone” ухаалаг гар утасуудад 2019 оны намраас нэвтрүүлэх “iOS 13” шинэ үйлдлийн системээ Калифорни муж улсын Сан-Хосе хотноо болсон Дэлхийн програм хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр танилцуулжээ. 


“iOS 13” үйлдлийн системийн хэрэглэгчдэд барих гэнэтийн бэлгүүдийн нэг бол олон тооны шинэ үйлдэл бүхий илүү нарийвчилсан дүрслэл хөдөлгөөний зураглал юм. Шинэчилсэн үйлдлийн системд мөн хэрэглэгчийн нууцлалын хамгаалалтыг сайжруулсан байна. “iOS 13” мөн гар утсыг шөнийн цагаар ашиглах боломжтой “Dark Mode” функцтэй болжээ.


Үүнээс гадна, тус компани "Mac Pro" ширээний компьютерынхаа шинэ загварыг танилцуулсан байна. Шинэ компьютерууд ирэх намар 5999 ам.долларын үнээр худалдаанд гарах аж. “Apple” компани мөн 32 инчийн диагональтай “Retina 6K” шинэ дэлгэцээ танилцууллаа.


 


Холбоотой мэдээ