Түмэн адуутай Зүүнхангай суманд “Адуучин” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-05 13:47:15

Увс /МОНЦАМЭ/. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор Зүүнхангай сумынхан адуун сүргээ арван мянгад хүргэж, 

7 дугаар сард хоёр дахь удаагаа Түмэн адууны баяраа тэмдэглэх гэж байна. Энэ ажлын угтвар болгож энэ сарын 4-ний өдөр тус сумын Таравч хэмээх газарт “Адуучин” тэмцээн болж, есөн сумын 40 гаруй адуучин залуус оролцож, морь бугуйлдах, уурга шүүрэх, эмнэг булгиулах төрлөөр өрсөлдсөн байна

Увс аймгийн ЗДТГ-аас Зүүнхангай сумын ЗДТГ болон МҮОНТ-ийн MNB спорт суваг хамтран зохион байгуулсан уг тэмцээний тэргүүн байрт Баруунтуруун сумын адуучин Ж.Энхбаяр шалгарчээ. Харин дэд байрт Зүүнхангай сумын адуучин Б.Батхутаг, 3-р байрт Баруунтуруун сумын адуучин Х.Хүрэлбат, 4-р байрт Өндөрхангай сумын адуучин Н.Бүрэнтогтох, 5-р байрт Өндөрхангай сумын адуучин Л.Баасанжаргал нар тус тус шалгарсан байна. Тэмцээний төрөл тус бүрт 1, 2, 3-р байр эзлүүлж, шалгарсан адуучин залуусыг шагнаж урамшуулжээ.

Энэ жил Ханхөхийн нурууны араар зуншлага сайтай байж, мал сүрэг тарга тэвээрэг сайн авсан байна. 

Холбоотой мэдээ