Умард Солонгос пуужин эсвэл цэнэгт хошуу харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-30 10:27:05

СӨҮЛ. /NHK/. Умард Солонгос мягмар гарагийн үдээс хойш ойрын тусгалтай пуужин эсвэл цэнэгт хошуу харвасан гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Энэ ажиллагаа Умард Солонгосын зүүн нутгийн Воньсань хотын ойролцоо Өмнөд Солонгосын цагаар оройны 5:40-д болсон гэж яам мэдэгдэлдээ дурджээ.

Уг пуужин эсвэл цэнэгт хошуу зүүн хойш чиглэлд 200 орчим орчим км нисч байгаад Умард Солонгосын нутагт унасан гэж үзэж байна.

Өмнөд Солонгосын “Yonhap” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, пуужин эсвэл цэнэгт хошуу Умард Солонгосын хойд нутгийн, БНХАУ-ын хилийн ойролцоох Янган мужид тусчээ.

Энэ сарын 3 болон 21-нд Умард Солонгос пуужин харвах шинэ системээсээ хэд хэдэн пуужин харвасан. Мөн энэ сарын 10-нд ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харваж, энэ сарын 18-нд дунд тусгалтай баллистик пуужин харвах туршилт хийсэн байна. Эдгээр пуужин Япон тэнгист унажээ.

Энэ удаад тус улсын харвасан пуужин яагаад нутагт нь унасныг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам тодорхойлохоор оролдож байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ