Түүхэн ойгоо хоггүй угтахыг уриалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-11 10:09:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум Ардын хувьсгалын өлгий, анхдагч бүхний түүчээ болсон түүхэн дурсамжийг агуулсан гэдгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа Монгол Улсын сумдаас хамгийн өндөр настай, нэн эртний түүхийн гэрч болсон билээ.

Тус сумынхан түүхэн 290 жилийн ойгоо угтан “Хоггүй Алтанбулаг уриан дор бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан байна. Энэхүү олон нийтийг хамарсан бүтээлч ажилд Алтанбулаг сумын 400 орчим иргэн хамрагджээ. Тус сумын төв хогийн хонхороос эхлэн хүүхдийн зуслан “Гүн нуур хүртэл цэвэрлэсэн байна. Энэхүү нийтийг хамарсан үйлсэд сургуулиас 250 гаруй сурагчид, 60 гаруй багш, ажилчид оролцов. Мөн сумын ЭМТ-өөс 17 ажилтан, эмч, сувилагч, Соёлын төвөөс 6 ажилтан, ЗДТГ-ын 25 ажилтан албан хаагчид, багийн иргэдээс 17 хүн хогоо цэвэрлэж уриалгадаа нэгджээ.

 

Холбоотой мэдээ