Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан бичиг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-06-12 18:04:35

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан бичиг хөтлөлтийн улсын үзлэгийг энэ жил зохион явуулж байна. Улсын үзлэгийн ажлын хэсгийнхэн өнөөдөр Архангай аймагт ирж, аймгийн ЗДТГ-ын ажилтнуудтай уулзлаа. 

Ажлын хэсэгт Үндэсний Статистикийн хорооны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл, Архивын Ерөнхий газрын мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш.Даариймаа, АЕГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн Т.Түвшинтөгс нар ирсэн ба улсын үзлэгийг аймгийн ЗДТГ-аас эхлүүлж байна.

Архивын Ерөнхий газрын мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш.Даариймаа хэлэхдээ: "Энэ жилийн улсын үзлэг 2015 оныхоос дараах гурван зүйлээр онцлогтой. Үүнд, төрийн албан хаагчидтай шууд харьцах, хяналт, шинжилгээний ажлыг хянаж үзэх, Засгийн газрын 71-р тогтоолын хэрэгжилттэй танилцана. Мөн 2016-2019 оны цахим болон цаасан суурьтай баримт бичгүүдэд суурилж нэгж бүрийг шалгана. Улсын үзлэгийн дараа зөрчил, дутагдал гэсэн 2 дүн гарна. Энэ удаагийн улсын үзлэгээр зөвхөн хянаж шалгах бус зөвлөн туслах зарчмаар ажиллана. Бид газар дээр нь шаардлагатай зөвлөгөө, заавар өгч, арга зүйгээр хангаж ажиллана" гэв.  

Холбоотой мэдээ