ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагч Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-12 20:09:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын урилгаар манай улсад айлчилж буй ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагч Г.В.Жидко Монгол цэргийн музейтэй танилцаж, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв. 


Түүний айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн штабын орлогч дарга, хошууч генерал А.Н.Галанов, хурандаа А.П.Литвиненко болон бусад албаныхан багтсан байна. 


Айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга А.Ганбат ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагч Г.В.Жидког хүлээн авч уулзан, хоёр орны зэвсэгт хүчний хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Энэ үеэр талууд ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагчийн айлчлал нь хоёр орны зэвсэгт хүчний салбарын хамтын ажиллагааны түүхэнд  шинэ хуудас нэмж байгааг онцолж байв.

Холбоотой мэдээ