Японы Гадаад хэргийн сайд Т.Коно Монголд айлчилна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-06-14 12:40:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно энэ сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсоор айлчилна.


Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжийн хүрээнд барьсан АШУҮИС-ийн харьяа Монгол-Япон Сургалтын Эмнэлгийн нээлтэд оролцохоор төлөвлөсөн байна.


Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд Монголд айлчилж байжээ.

Холбоотой мэдээ