Элстэй хотод  угсаатны хотхон байгуулахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 08:51:49

Халимагийн нийслэл Элстэй хотын “Найрамдал “цэцэрлэгт хүрээлэнд  “Бумбын орон” угсаатны хотхон  байгуулах ажлыг энэ сарын 25 –ны өдөр эхлүүлжээ.

Угсаатны соёлын  хотхон  байгуулах  төслийн хүрээнд  халимагийн ард түмний түүх соёл,  ёс заншлын хосгүй өвийг харуулсан үзэсгэлэн ажиллуулахаар төлөвлөжээ. Үзэсгэлэнгийн үзмэрүүдийг нэлээд хэдэн үндэсний гэрт байрлуулах аж. Түүнчлэн дулааны улирлаар тус хотхонд  үзэгч олон ардын аман зохиолын нэртэй хамтлагуудын   тоглолтыг тайзнаа үзэх боломжтой юм.  

“Бумбын орон”  угсаатны хотхоны албан ёсны нээлт тус Бүгд найрамдах улсад явагдах “Аялал жуулчлалын долоо хоногийн “хүрээнд буюу   ирэх 4-р  сарын дундуур болох юм.

Москва хот А.Огторгуймаа

Холбоотой мэдээ