Булган аймагт төл бойжилт 96,6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-15 19:26:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оны эхний хээлтэгч малын 78,9 хувь төллөж, төлөө 96,6 хувь бойжуулж байна. Нийтдээ 1,2 сая эх мал төллөснөөс нэг сая 180 мянган төл торниж байна гэж аймгийн ХХААГ-ын мал аж ахуйн алба мэдээллээ.

          Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг суманд төлийн хорогдолгүй байгаа аж. Өнгөрсөн өвөл, хавар тавтай сайхан байсан болохоор төл бойжуулах ажилд таатай нөлөөлж өнгөрсөн жилийнхээс 200,0 мянган толгой төл илүү байжуулж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ц.Бямбацогт ярилаа.

Холбоотой мэдээ