Залуу хос хамт олныхоо дэмжлэгээр амины орон сууцтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-06-16 22:39:26

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь 435 дугаар хаалттай хорих ангид ажилладаг залуу гэр бүл болох Э.Цэрэндорж, Э.Болормаа нарт ангийн нийт хамт олны дэмжлэгээр амины орон сууц барьж өгчээ. Тус ангийн удирдлагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алба хаагчдынхаа ахуй амьдрал, нийгмийн баталгааг сайжруулахаар энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлсэн аж
20 гаруй сая төгрөгийн өртөгтэй боссон уг байшинг Дархан сумын 1 дүгээр багт барьжээ. 70 гаруй ажилтан албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулсаны үндсэн дээр тус байгууллагад тогтвор суурьшилтай, үр
бүтээлтэй ажиллаж байгаа, түрээсийн байранд амьдардаг, залуу хосыг сонгосон нь энэ аж
Өрхийн тэргүүн Э.Цэрэндорж нь тус ангид хамгаалалтын ажилтан, ахлах ахлагчаар 7 жил ажилласан бол гэргий Э.Болормаа нь дэд ахлагч цолтой
ажээ. Тус анги нь цаашид алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллах амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарч улам олон ажлыг хийхээр төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ