Нийслэл, дүүргийн эмч нарт шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-31 10:58:25

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан эрдэнэт хүний эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ биечлэн очиж баяр хүргэлээ.


Энэ удаа Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл  болон дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тус тус очиж эмч нартаа хүндэтгэл үзүүлэв.
Тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нь дүүргийнхээ 160 гаруй мянган хүн амд эрүүл мэндийн хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг аж. Эмч нар баярынхаа өдөр эмчлүүлэгчдийнхээ урт дараалал дунд түргэн шуурхай, сахилга хариуцлагатайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрүүл мэнд,спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар энэ хамт олны дотроос ажил үйлсээрээ манлайлсан хүмүүсийг шагнаж урамшууллаа.
“Эрүүлийг  хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр  Яармаг салбарын эрхлэгч Г.Оюунцэцэг, Рентгений эмч Л.Дамдинсүрэн, “Эрүүл мэнд, спортын яамны жуух бичиг”-ээр  Сэргээх засах эмчилгээний эмч Ж.Соёлмаа,Сүрьеэгийн эмч Б.Отгон хүү нарыг тус тус шагнав.

Үүний дараагаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийг зорьж эмч, эмнэлгийн ажилтнуудад баяр хүргэж, шагнал гардууллаа. Тус Нэгдсэн эмнэлгийн хувьд ханиад томуугийн дэгдэлттэй холбогдуулан хүүхдийн тасгийн ачаалал өндөр байгаа тул өндөржүүлсэн байдалд, орны хүрэлцээг нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.
Тус хамт олны дундаас “Эрүүлийн хамгаалахын тэргүүний ажилтан цол” тэмдгээр Дотрын эмч  Б.Анхтуяа, “Эрүүл мэнд, спортын яамны жуух бичиг”-ээр  Хүүхдийн эмч М.Нямсүрэн нар тус тус энгэрээ мялаав.

Ж.Болор

Холбоотой мэдээ