Монголд анх удаа хармагны өтгөрүүлсэн шүүсийг үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 11:28:20

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа “Хатан жимс” цех Монголдоо анх удаа хармагны өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэн худалдаанд гаргалаа.

Тус бүтээгдэхүүнийг сэрүүн нөхцөлд 6 сар хадгалах бөгөөд задалснаас хойш 72 цагийн тодор хэрэглэх боломжтой ажээ. Хармагны өтгөрүүлсэн шүүсний найрлагад хармаг, элсэн чихэр, цэвэршүүлсэн ус оржээ. Энэхүү бүтээгдэхүүн нь С амин дэмээр баялаг бөгөөд гэдэс цэвэрлэх, даралт бууруулах үйлчилгээтэй гэдгээрээ онцлог юм байна. Дуунд хүртэл дуулагддаг хармаг жимсийг бүтээгдэхүүн болгохын тулд 2012 оноос хойш судалгаа хийж энэ оноос ийнхүү бүтээгдэхүүн болгон аж. 

Хармаг нь говьд ургадаг нэгэн төрлийн жимс бөгөөд нутгийн иргэд гар аргаар дарс бэлтгэн хэрэглэдэг юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ