Нефть тээвэрлэгчдийн халдлагад Ираны Зэвсэгт хүчин холбоогүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-18 09:45:40

ТЕХРАН. /IRNA/. Өнгөрсөн долоо хоногт Ормузын хоолойгоор зорчиж явсан хоёр нефть тээвэрлэгч хөлөг онгоцонд халдсан хэрэгт Иран холбоотой гэх мэдээллийг тус улсын зэвсэгт хүчин няцаажээ.


Зэвсэгт хүчний генерал Мухаммед Бакери энэ талаар Ираны төв телевизэд мягмар гарагт ярилцлага өгөх үеэрээ тэмдэглэсэн байна.


Оманы буланд гарсан халдлагуудад Ираныг буруутгаж байгаагаа Вашингтоны засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт илэрхийлээд, нэгэн дүрс бичлэгийг нотлох баримт болгон дэлгэсэнтэй холбогдуулан дээрх мэдэгдлийг хийжээ.


М.Бакери хэлэхдээ, манай улс Ормузын хоолойн аюулгүй байдлыг үргэлж хангадаг. Хэрэв Иран улс усан тээврийн чухал замыг хаахаар шийдсэн бол олон нийтэд мэдээлэх байсан гэжээ. Мөн тэрбээр, саяхан болсон халдлагууд нь Ираны дайснуудын зохион байгуулсан ажиллагааны нэг хэсэг хэмээн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ