“Найрсаг Улаанбаатар 2016” тэмцээнд шилдгүүд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-31 13:40:29

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зочлох үйлчилгээний салбарын аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар-2016” oлон улсын тэмцээнийг нийслэлийн ЗДТГ, Аялал жуулчлалын газраас арав  дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ удаагийн тэмцээний хамтран зохион байгуулагчаар Монголын зочид буудлын холбоо, Монголын ресторан зоогийн газрын холбоо, Монголын тогооч нарын холбоо ажиллаж байна. Хоёр үе шаттай зохион байгуулах тус тэмцээний төгсгөлийн шат ирэх сарын 1-3-ны өдөр “Мишээл” экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд зочлох үйлчилгээний салбарын шилдгүүд энэ үеэр шалгарах юм.

Шилдгүүдэд нэгдүгээр шатнаас шалгарсан менежер 3, тогооч 4,  зочин угтагч 7, өрөөний үйлчлэгч 8, угаалгын ажилтан 4, зөөгч 4 өрсөлдөхөөс гадна шилдэг оролцогчдын дунд ОХУ, БНХАУ-ын оролцогчид өрсөлдөнө. 

Тэмцээний үеэр “HOREKA-2016” сэдэвт зочид буудал, зоогийн газрын үзэсгэлэнд аж ахуйн нэгжүүд бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн тавих аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ