“Korean Air” B787 загварын 30 нисэх онгоц худалдан авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-06-19 11:04:53

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компани “B787” загварын 30 нисэх онгоц худалдан авах гэрээг “Boeing” компанитай байгуулжээ.


Франц улсад болж буй Олон улсын агаар-сансрын техникийн үзэсгэлэнгийн үеэр “Korean Air” компани “B787-10” загварын 20 онгоц, “B787-9” загварын 10 нисэх онгоц худалдан авахаар болсон байна. Эдгээр нисэх онгоцоор одоо нислэг үйлдэж байгаа “A330”, “B777”, “B747” загварын онгоцнуудыг солих ажээ.


Korean Air" компанийн мэдэгдэлд, B787-9” нисэх онгоцыг 2020 оноос нийлүүлж эхлэх бол “B787-10” нисэх онгоцыг 2021 онд нийлүүлнэ хэмээн дурдсан боловч "Boeing" компанитай байгуулсан гэрээний үнэлгээний талаар мэдээлээгүй байна.


Ингэснээр, “Korean Air” компани “B787” загварын 40 нисэх онгоцтой болох юм. Одоогийн байдлаар, тус компани 168 онгоцоор нислэг үйлдэж байгаа ажээ.

Холбоотой мэдээ