Ховд аймагт мал, махны үнэ буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-19 13:09:12

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ хавар мал, махны үнэ ханш өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр байсан. Тэгвэл одоогийн байдлаар малын үнэ 30-40 орчим хувь,  жижиглэнгийн махны үнэ 1000-2000 төгрөгөөр буурчээ.

Тухайлбал, Цагаан морь зах дээр мал \амьд\ 250-260 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин одоо  эр хонь 150-170 мянга, эм хонь 95-100 мянга, ямаа  90-110 мянган төгрөг болж хямдарчээ.  

Мөн аймгийн төв зах болон бусад захад жижиглэнгийн үхрийн мах кг нь 10-12 мянга, хонины мах 9-11 мянга, ямааны мах 8-9 мянга, тэмээний мах 7500 төгрөгийн үнэтэй байна. 

Холбоотой мэдээ