Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 228 төгсөгч дипломоо гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-06-19 15:58:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын төгсөлтийн “Эрдмийн баяр” боллоо.


Энэ удаагийн төгсөлтөөр “Багш, Сургуулийн өмнөх боловрол хөтөлбөрөөр өдрийн 4 жилийн 5 анги, магистрын зэрэг хамгаалсан 21, нийт 228 төгсөгч диплом, энгэрийн тэмдгээ гардав. Эрдмийн баярыг СӨБС-ийн захирал доктор дэд профессор Л.Ганцэцэг нээн үг хэлж төгсөгчдийн диплом, энгэрийн тэмдгийг Сургалт судалгаа арга зүйн төвийн эрхлэгч профессор Ж.Батдэлгэр, Хөтөлбөрийн албаны дарга дэд профессор Л.Алтансувд болон тус сургуулийн багш дэд профессор Т.Гэрэлтуяа, дэд профессор Ц.Наранцэцэг нарын хамт гардуулан өгч баяр хүргэн, амжилт хүслээ.

Дашрамд дурдахад, МУБИС-ийн сургуулийн өмнөх боловсролын сургууль нь үндэсний хэмжээнд цэцэрлэгийн багш, арга зүйч буюу сургуулийн өмнөх боловсролын багш, мэргэжилтэн бэлтгэж ирсэн юм. Тус сургууль нь цэцэрлэгийн багш, цэцэрлэгийн хөгжмийн багш мэргэжлээр 4 жилийн бакалаврын өдрийн, 1.5 жилийн хөрвөх бакалаврын, 2 жилийн бакалаврын, 4.5 жилийн эчнээ бакалаврын /ЭЕШ өгөөгүй хүмүүс сурах боломжтой/, мөн магистрын өдөр, эчнээ зэрэг олон төрлийн хэлбэрээр сургалт явуулж СӨБ-ын чадварлаг мэргэжилтнийг бэлтгэн төгсгөж байгаа юм.


Холбоотой мэдээ