Бугат багийн өрхийн ЭМТ-ийн шинэ байр ашиглалтад оров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд хөшөөт хөгжил сангийн 166,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт шинэ өрхийн ЭМТ-ийн барилга барьж, ашиглалтад орууллаа.
Тус өрхийн ЭМТ-ийн шинэ барилга ашиглалтад орсноор Бугат, Хайрхан, Тахилт, Алагтолгой
багийн 7684 иргэн цэвэр,
тохилог орчинд эмнэлгийн
анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй авах боломж бүрдсэн юм.
Тус барилга нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн төдийгүй тоног төхөөрөмж, материаллаг баазаар хангагдсанаараа онцлогтой. Барилгын ажлыг "Динатос" ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.
Эрүүл
мэндийн сайдын 149 тоот
тушаалын дагуу 2001 оны нэгдүгээр сараас эхлэн Азийн хөгжлийн банкны
санхүүжилтээр Ховд аймагт таван өрхийн
эмнэлэг байгуулсан. Түүний
нэг
нь Бугат өрхийн эрүүл мэндийн төв юм.