Цэцэрлэгийн тогооч нар эко хүнс бэлтгэх дадлагаар Улаан-Үдийг зорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-20 13:56:04

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн БСУГ-аас санаачлан, Улаан-Үд хотын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран цэцэрлэгийн хүүхдүүдэд эко хүнс бэлтгэх сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа ажээ.

Уг сургалтад Төв аймгийн сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын байгууллагад тогоочоор ажилладаг 38 хүн, 2 цэцэрлэгийн эрхлэгч, аймгийн БСУГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтэн Б.Оюунсайханаар ахлуулсан баг Буриадын Улаан-Үд хот руу өчигдөр явсан байна.

Сургалтын зорилго нь хуурахгүй, түлэхгүй эрүүл аюулгүй хоол хүнсээр хангахад, хүүхдийн хоол боловсруулах эрхтэн системд тохирсон эко хүнсийг хэрхэн бэлтгэх талаар дадлага, сургуулилт хийхэд чиглэж байгаа ажээ.

Сургалт Улаан-Үд хотын Хүнсний технологийн коллеж дээр болох бөгөөд мэргэжлийн сургагч багш нарын лекцийг сонсож, дадлага хийх юм байна.

Сургалт 2 өдөр үргэлжилнэ гэж аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ