“Лалын улс” бүлэглэлийн гишүүд Мексикт байж магадгүйг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-25 14:07:45

МОСКВА. /АиФ/. “Лалын улс” террорист бүлэглэлийн хоёр гишүүн Мексикт байж магадгүй тухай АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам мэдэгджээ.


Мексикийн холбооны цагдаагийн газрын илгээсэн мэдэгдэлд “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой Египетийн хоёр, Иракийн нэг иргэн өнгөрсөн 5 дугаар сард Панамд, энэ сарын эхээр Коста-Рикад үзэгджээ.


Коста-Рикад байсан Иракийн нэг иргэнийг баривчлан саатуулсан бол Египетийн иргэд хаана байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд тэднийг Мексикт хүрсэн байж болзошгүй гэж үзэж байна. Египетийн хоёр иргэний хүрэхийг зорьж буй эцсийн цэг нь АНУ байж болзошгүй юм гэж эрх баригчид үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ