Ким Жөн Уны дүү БНАСАУ-ын дээд удирдлагынхны хүрээнд оржээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-06-25 16:59:21

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны төрсөн дүү Ким Ё Жон тус улсын дээд удирдлагынхны хүрээнд орсон тухай БНСУ-ын Үндэсний хурлын /парламент/ депутат Ли Хэ Хун мэдээлжээ.


Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ Төв хорооны /ТХ/ суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч даргын албыг хашдаг Ким Ё Жон өнгөрсөн долоо хоногт болсон нэгэн арга хэмжээний үеэр СХН-ын ТХ-ын Нэгдсэн фронтын газрын дарга Ким Ён Чольтой зэрэгцэн суусан явдал нь үүнийг нотолж байна гэж Ли Хэ Хун Үндэсний тагнуулын албаны төлөөлөгчдын хууль тогтоогчдод зориулсан хаалттай хурлын дараа мэдээлэл хийхдээ хэлсэн байна. 


Өмнөд Солонгосын тагнуулчид энэ явдалд үндэслэн Ким Ё Жоны Умард Солонгосын дээд удирдлагынхан дунд эзлэх байр суурь өссөн гэдэг дүгнэлтийг хийжээ. “Түүнийг өндөр албан тушаалд дэвшүүлсэн бололтой” гэж Ли Хэ Хун онцлон хэлсэн байна. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны үзэж байгаагаар, Ким Жөн Уны дүү одоо СХН-ын ТХ-ны орлогч даргын албан тушаалтай эн зэрэгцэх албыг хашиж байгаа аж.


Өмнөд Солонгосын депутатын мэдээлснээр бол Ким Жөн Уны протоколын албаны даргын үүргийг одоо БНАСАУ-д маш алдартай, "Самжиён"  чуулгын дарга Хён Сон Вольд шилжүүлнэ. Энэ үүргийг өмнө нь чухамдаа Ким Жөн Уны дүү гүйцэтгэдэг байсан билээ. Хён Сон Воль нь 2018 онд Пёнчан хотод болсон өвлийн Олимпын наадамд тоглосныхоо дараа Өмнөд Солонгост ч бас алдартай болжээ.


Холбоотой мэдээ