Хар тамхи, мансуурахтай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-06-26 10:06:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хар тамхи, мансуурахтай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1967 онд анх энэ өдрийг мансууруулах бодис хэрэглэх болон түүний хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр болгон зарласан юм.

Энэ өдөрт зориулан манай улсад өнөөдөр ЦЕГ-аас Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомт болон Орхон аймгийн Баян-Өндөр суманд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ухуулах нөлөөллийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Монгол Улсын иргэдийг гадны улс оронд зорчихдоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогох болон хүний гуйвар, мөнгө амласан ачаа тээшийг авахгүй байх, авсан тохиолдод сайтар шалгаж мэдээлэх талаар сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэх юм.

Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэргэжилтнүүдэд зориулан хар тамхи, мансуурах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд анхаарах талаар мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулна. Энэ өдөрт зориулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн төвөөс нээлттэй хаалганы өдрийг худалдааны “Энхжин” төвд зохион байгуулах юм.

Б.Болд

 

Холбоотой мэдээ