Иллинойс муж улсад марихуан хэрэглэхийг хуулиар зөвшөөрчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-26 11:19:38

МОСКВА. /Аиф/. Иллинойс муж улсын эрх баригчид марихуан хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн гэж тус муж улсын амбан захирагч Жей Роберт Прицкер “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Ингэснээр Иллинойс муж улс нь марихуаны хэрэглээг хуулиар зөвшөөрч буй АНУ-ын 11 дэх муж улс болсон байна. Түүнчлэн насанд хүрсэн хүн марихуаныг бүх зориулалтаар хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн анхны муж улс болж байгааг Прицкер цохон тэмдэглэжээ.


Одоогоор марихуаныг зугаа цэнгэлийн зорилгоор хэрэглэхийг Вашингтон, Орегон, Невада, Калифорни, Колорадо, Вермонт, Мэн, Массачусетс, Мичиган зэрэг АНУ-ын 10 муж улсад зөвшөөрдөг байна. 

Холбоотой мэдээ