Японд 115 мянга орчим хүнд нүүх зөвлөмж хүргүүлжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-06-26 15:38:38

ТОКИО. /RIA Novosti/. Японы Окинава мужийн Урасоэ хотын 115 мянга орчим оршин суугч нэн даруй нүүх зөвлөмжийг эрх баригчдаасаа хүлээж авсан тухай “NHK” суваг мэдээлжээ. 


Окинава аралд одоо ширүүн бороо орж байгаа бөгөөд хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй байгаа учир иргэдэд нүүх зөвлөмж хүргүүлсэн байна. 


Японы ихэнх нутагт "чавганы борооны" гэж нэрлэдэг улирал эхэлсэн бөгөөд Номхон далайд дэгдсэн хар салхи нөхцөл байдлыг хүндрүүлж болзошгүй байгааг цаг уурчид анхааруулсан байна. Окинава аралд энэ улирал тавдугаар сарын сүүлээр эхэлж, ойролцоогоор хагас сар орчим үргэлжилдэг аж. Чавганы мод цэцэглэж, үр жимсээ өгөх үед таардаг учир "чавганы бороо" гэж нэрлэжээ. Хар салхи Филиппинээс зүүн зүгт дэгдсэн бөгөөд удахгүй зүүн хойд зүг рүү Японыг чиглэнэ гэж Японы Цаг уурын алба мэдээлжээ. 


Хар салхи зургадугаар сарын 27-ны орой гэхэд Японы баруун өмнөд эрэгт хүрч болзошгүйг цаг уурчид анхааруулсан байна. 


Холбоотой мэдээ