“Лалын улс”-ын Йемен дэх бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-26 15:41:48

КАИР. /TASS/. Саудын Арабын тусгай хүчнийхэн террорист “Лалын улс” бүлэглэлийн Йемен дэх эмир гэж нэрлэдэг толгойлогчийг баривчилсан тухай телевизийн “Al Arabiya” суваг Эр-Рияд тэргүүтэй Арабын улсуудын эвслийн мэдэгдлээс иш татан уламжилжээ.


Абу Усама аль-Мухажир гэх нэртэй, хэт давруу үзэлтнүүдийн толгойлогчийг Йемений тусгай хүчнийхэнтэй хамтран явуулсан ажиллагааны үеэр өөр хэд хэдэн террористын хамт баривчилсан байна. Уг террористыг барьж авснаар “Лалын улс”-ын “эмзэг газарт цохилт өглөө” гэж  эвслийн албаны ёсны төлөөлөгч Турки аль-Малики мэдэгджээ.


Аль-Мухажираг хаана, ямар нөхцөлд баривчилсан талаар тодорхой мэдээлээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир одоогоор баривчилгааны талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэж аль-Малики хэлжээ.

Холбоотой мэдээ