Каратэгийн Африкийн аварга шалгаруулах тэмцээн Ботсванад болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2019-06-27 11:30:29

ГАБОРОНЕ. /Xinhua/. Ботсвана улсын нийслэл Габороне хотноо ирэх долдугаар сарын 9-14-нд болох Каратэгийн Африкийн аварга шалгаруулах тэмцээнд 35 улс орон, бүс нутгийн тамирчид оролцох төлөвтэй байна.


Одоогийн байдлаар 25 улс орон, бүс нутаг тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд 1000 гаруй тамирчин оролцоно.


Лхагва гарагт Габороне хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Эдвин Диколоти бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгчээ. Наадмын нээлтийн ёслол долдугаар сарын 12-нд болох юм байна.


“Энэхүү тэмцээнд Ботсвана улсын 40 тамирчин хоёр ахлах дасгалжуулагч, дөрвөн туслах дасгалжуулагчтай оролцоно” гэж тус улсын Каратэгийн холбооны тэргүүн Тшэпо Батхай хэлжээ. 

Холбоотой мэдээ