Дэлхийн хамгийн баян банкны эзэн авлигын хэрэгт сэжиглэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-01 12:29:23

МЕХИКО. /RIA Novosti/. Дэлхийн хамгийн баян банкны эзэнд тооцогддог Жозеф Сафрад Бразилын Прокурорын газар пүрэв гарагт тус улсын төрийн албан хаагчдад хээл хахууль өгөхийг оролдсон хэргээр эрүү үүсгэжээ.

Энд Сафра 500 сая долларын өрөө хүчингүй болгуулахын тулд татварын байгууллагын ажилтнуудад өгөхөөр төлөвлөж байсан 15.3 сая реалийн /4.2 сая доллар/ тухай яригдаж байгаа бололтой.              

Ройтерс агентлагийн мэдээлснээр, түүнд үүсгэсэн хэргийг банкны эзний шадар хүн болон татварын мэргэжилтнүүдийн хооронд энэ талаар ярьсан утасны ярианы бичлэг дээр үндэслэсэн байна. Гэхдээ “Forbes” сэтгүүлийн тооцоолсноор 18 тэрбум доллароор үнэлэгдэх Сафра энэ хэлэлцээнд шууд оролцоогүй аж.

Жозеф Сафра нь дэлхийн 19 оронд салбартай “SafraSA de Brasil” банкны гол эзэмшигч юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ