"Армия-2019" чуулга уулзалтын үеэр 350 сая ам.долларын гэрээ байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Москва мужийн Кубинка хотод болж буй “Армия-2019” олон улсын чуулга уулзалтын үеэр цэрэг-техникийн хамтын ажиллагааны шугамаар 350 сая гаруй ам.долларын өртөг бүхий экспортын 10 гаруй гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны дарга Дмитрий Шугаев мэдээлжээ.
Лхагва гарагт үзэсгэлэнгийн үеэр Беларусь улстай “нисэх хүчний салбарт” гэрээ байгуулсныг тэрбээр мэдээлсэн байна.
"Армия-2019" чуулга уулзалт зургадугаар сарын 25-30-ны хооронд Москва мужийн "Патриот" үзэсгэлэнгийн төвд болж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн арга хэмжээ ОХУ-ын өөр бүс нутгуудад зохион байгуулагдаж байна. Урьдчилсан тооцоогоор, чуулга уулзалтад 1500 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 27 мянга гаруй бүтээгдэхүүн, техникээ танилцуулна.