Хүрмэн эмийн сан тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-06-28 10:24:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас Баянзүрх дүүрэг дэх Бөхийн өргөөний автобусны буудлын ард 62 дугаар байрны 46 тоотод байдаг “Ааг фарма” ХХК-ийн Хүрмэн эмийн санд хяналт шалгалт хийжээ.


Шалгалтаар тус байгууллага нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан бөгөөд өөр хаяг дээрх эмийн сангийн тусгай зөвшөөрлийг байрлуулсныг тогтоосон байна.

Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээн ажиллаж байгаа аж.

 

Холбоотой мэдээ