Тарваган тахал өвчин гарах үед авах хариу арга хэмжээ сургуулилт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-30 18:22:57

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс энэ сарын 25-26-ны өдөр Тэс сумын Шар суурь боомтод "Тарваган тахал өвчин гарах үед авах хариу арга хэмжээ" сэдэвт сургуулилтыг зохион явуулсан байна.  

ОХУ-ын Тува улсын энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагатай хамтран зохион явуулсан уг сургуулилтын үеэр хилийн нэвтрэх цэгт тарваган тахал өвчин гарсан үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, хээрийн лабораторийг хэрхэн зохион байгуулан ажиллуулах талаар дадлага ажил хийсэн байна. Энэхүү арга хэмжээнд аймгийн МХГ, ОБГ, Хил хамгаалах газар, Гаалийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Тэс сумын ЗДТГ, ЭМТ, тарваган тахлын голомт бүхий дөрвөн сумын эрүүл мэндийн төвийн эмч нар хамрагджээ. 

Холбоотой мэдээ