Эрүүл мэндийн алхалтын замыг 73 сая төгрөгөөр хийнэ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-06-29 20:48:43
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Орхон аймагт хэрэгжиж буй “Явган зам” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ жил Сархиа уулын чиглэлд эрүүл мэндийн алхалтын замыг 73 сая, Шанд багийн 31-41-р гудамны авто зам дагуух явган хүний замыг 61 сая төгрөгөөр хийнэ. Мөн Холбооны уулзвараас 1 дүгээр хорооллын 16 байрны төгсгөл хүртэлх явган хүний замыг 27.5 сая, Наран багийн 23,23,54,55,59-р гудамжинд 29 орчим сая төгрөгөөр, Нутгийн удирдлагын ордноос “Зохимж” худалдааны төв рүү өгссөн явган хүний замыг 2.4 сая, Дэнж багийн “Эрдэнэ” самбараас МУИС хүртэлх авто зам дагуух явган хүний замыг 20 орчим сая төгрөгөөр хийнэ.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 26, 2018 онд таван ажил хийжээ. Ингэснээр Орхон аймгийн хэмжээнд явган хүний замыг нэгдсэн нэг төлөвлөлт загвартай болж байгаа юм

Холбоотой мэдээ