ӨНӨӨДӨР: “Монгол дархан” эрдэм шинжилгээний хурал болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-07-01 09:29:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 01-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Оролцоо шинийг санаачлагч болох нь: Хамт олонд түшиглэн сэргээн засах/хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагын сайн жишээ” олон улсын семинар болно. Утас: 99095302, 99829895

09.00 цагт Уран зургийн галерейд “Монгол дархан” үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болно.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд 100 айлын авто замыг шинэчлэн засварлах талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлнэ.

17.00 цагт “Монгол” арт галерейд зураач Бадамжавын Чогсом, Долгоржавын Болд нарын “Art life” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99849000

Холбоотой мэдээ