Герман улсын технологийг нутагшуулах сургалт мэдээллийн төвтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-02 15:24:54

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сум, ХБНГерман  улсын Барут Марк хоттой хамтын ажиллагааны хүрээнд Мөрөн суманд Герман улсын технологийг нутагшуулах сургалт мэдээллийн төвтэй болов.

Мөрөн сум нь 2011 оноос хойш Барут Марк хоттой хамтран ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд Мөрөн сумын сургууль, цэцэрлэгүүдийг ус цэвэршүүлэгчээр хангах "Бидний ус" төсөл хэрэгжүүлснээс гадна Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон 3 автомашин, Онцгой байдлын газарт гал унтраах автомашин зэргийг бэлэглэж байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Хог хаягдлын менежментийг сайжруулах иж бүрэн төсөл хэрэгжүүлэх бөгөөд Герман улсын технологийг орон нутагт нутагшуулах зорилгоор сургалт мэдээллийн төвийг байгуулжээ.

 

Холбоотой мэдээ