В.Маркин :Савченког Украйнд баривчлагдсан Оросын цэргийнхнээр солих боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenechimeg@montsame.mn
2016-04-01 18:27:16

Орос улсын Мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин ОХУ–ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар 22 жилийн хорих ял энгийн дэглэмд авсан Украйны нисгэгч эмэгтэй Надежда Савченког Украйнд баривчлагдсан оросын иргэдээр солих боломжтой байж болзошгүй талаар хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Энд  2015 оны 5-р сард Луганскийн мужид  баривчлагдсан  Оросын иргэн Александр Александров болон Евгений Ерофеев нарын тухай ярьж буй юм.

Тэрээр “Мэдээжийн хэрэг шударга үнэн Савченког 22 жилийн ялаа шоронд өнгөрүүлэхийг шаардана. Гэхдээ хэрвээ энэ нь украйны нутагт дэвсгэр дээр баривчлагдсан оросын  шударга сайн  хүмүүсийг  Киевын хананаас гаргахад тустай бол солилцоо хийх  боломжтой”гэжээ.  

3-р сарын 22,23-нд болсон Донецк хотын шүүхээс Украйны нисгэгч эмэгтэй Надежда Савченког оросын телевизийн хоёр сурвалжлагчийг хөнөөсөн, гэрэл зурагчны амийг хөнөөхийг завдсан ба ОХУ –ын хилийн  хууль бусаар зөрчсөн зэрэг гурван зүйл ангиар яллаж,  22 жил энгийн дэглэмд хорьж, 30 мянган рублиэр торгох тогтоол гаргасан юм.

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ