Энэ онд 10 гемодиализийн аппарат суурилуулна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
mn_tuul@montsame.mn
2016-04-01 18:28:43

Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд Гемодиализын аппаратын хүрэлцээ, хангамжийн талаар Төрийн ордонд болсон уулзалтын үеэр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "2016 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээний нийт төрийн өмчийн 19, хувийн хэвшлийн 6, нийт 25 эмнэлэгт 113 гемодиализийн аппарат ажиллаж байна. Үүнд 429 хүнд архаг гемодиализийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бол тооцоогоор 90 гаруй иргэн гемодиализийн аппаратад хамрагдаж чадахгүй хүлээгдэж байгаа. Үүнээс орон нутагт 26, нийслэлд 64 өвчтөн байна. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2, Булган, Хэнтий аймгийн эмнэлэгт тус бүр 2, нийт 6 геомдиализийн аппаратын машин суурилуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт тус бүр 4 гемодиализийн машин суурилуулах ажлыг хангаад байна. Гемодиализийн аппаратад орж байгаа иргэдийн ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд Эрүүл мэнд, спортын сайдын тушаалын дагуу ажиллаж байна" гэв.

 

Холбоотой мэдээ