ЖДҮ-ийн шалгарсан төслийг онооны жагсаалтаар нь санхүүжүүлнэ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-07-02 23:09:48
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ ХХААХҮЯ-ны дэргэдэх ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгодог зээлийн хоёр дахь сонгон шалгаруулалт боллоо.

Уг шалгаруулалтыг аймгийн ХХААГ зохион байгуулсан юм. Шалгаруулалтад нийт 4.9 тэрбум төгрөгийн 46 төсөл оролцож 24 төслийг шалгаруулсан байна. Дээрх сангаас Орхон аймагт нэг тэрбум төгрөг хуваарилсан тул шалгарсан төслөөс онооны жагсаалтаар нь санхүүжүүлэх ажээ. Уг шалгаруулалтыг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд нээлттэй зохион байгууллаа.

ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгодог зээлийн сонгон шалгаруулалт, хүлээн авах журамд энэ онд  өөрчлөлт орсон бөгөөд шинэ журмаар 300 саяас нэг тэрбум төгрөгийн зээлд хамрагдах төслийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сан хүлээж аваад банкаар дамжуулан олгох ажээ.  

Холбоотой мэдээ