Ходоод, хоол боловсруулах замын өвчлөлийн үед хэрэглэх эм нийлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-07-04 15:54:38

Архангай /МОНЦАМЭ/. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны 1 дүгээр нарийн бичгийн дарга буюу консул Кил Канг Мүний зүгээс хамтын ажиллагааны хүрээнд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ходоод, хоол боловсруулах замын өвчлөлийн үед хэрэглэх Almagel эмийг шахмалаар, биеэс холестериныг гадагшлуулах үйлчилгээтэй Rosuvastatin эмийг нийлүүлснийг аймгийн Засаг даргад хүлээлгэж өглөө.

Эдгээр эмийг Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа эмчлүүлэгчид болон өдрийн эмчилгээтэй иргэдэд олгох юм байна.  

Холбоотой мэдээ