"Дархан гурил тэжээл"-ийн хувьцааны ханш тогтвортой өсөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-04 16:39:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 35 хувьцаат компанийн 95.549.169 төгрөгийн үнийн дүн бүхий 249.406 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 13 хувьцаат компанийн хувьцааны ханш нэмэгдэж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүннү менежмент" болон "Дархан гурил тэжээл" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Техник импорт" болон "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.29 хувиар өсч, 20651.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.589.790.251.410 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

Холбоотой мэдээ