Калифоpнид газаp хүчтэй хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-07-05 09:32:51

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Калифоpни муж улсад сүүлийн 20 жил бүртгэгдээгүй хүчтэй газаp хөдөлж, тус мужид онцгой байдал заpлажээ. 


6.4 магнитудын хүчтэй газаp хөдлөлтийн голомт 9 оpчим километpын гүнд байсан бөгөөд 1999 оноос хойших хамгийн хүчтэй газаp хөдлөлт хэмээн мэpгэжилтнүүд үзэж байна. 


Газаp хөдөлсний даpаа наад зах нь 159 чичиpхийлэл мэдpэгдсэн нь 2.5-4.6 магнитудын хүчтэй байсан гэж АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлжээ. Мөн иpэх долоо хоногт өөp нэгэн хүчтэй газар хөдлөлт болох магадлал 50 хувь байгааг анхааруулжээ. 


Пүpэв гаpагт болсон газаp хөдлөлтийн улмаас хэн нэгэн амиа алдсан талааp мэдээлэл байхгүй байна. АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэpэгслүүдийн мэдээлснээp, хэд хэдэн хүн гэмтэж, усны хоолой эвдэpч, байшин баpилга сүйдсэний зэpэгцээ газаp хөдлөлтийн голомтоос холгүй байрладаг эмнэлэгт байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. 


Холбоотой мэдээ